Нууцлалын бодлого

Ямар мэдээлэл авдаг вэ

Тестийн хариулт, үр дүн, нэвтэрсэн хэрэглэгчийн нэр, имэйл, профайлын зураг болон төлбөрийн нэхэмжлэхийн мэдээлэл хадгална. Байгууллагын хүсэлт илгээвэл нэр, байгууллага, имэйл, тест өгөх хүний тоог бүртгэнэ.

Хаана хадгалдаг вэ

Зочны явц энэ хөтчийн дотоод санах ойд (localStorage) хадгалагдана. Нэвтэрсэн хэрэглэгчийн явц, дууссан үр дүн серверийн өгөгдлийн санд мөн хадгалагдана. Нэг төхөөрөмжийг бусадтай хуваалцдаг бол хэрэглэж дуусмагц бүртгэлээсээ гарна уу.

Хосын хамтарсан тест

Урилгаар бөглөх үед хоёр талын зөвшөөрлөөр хайрын хэл, харилцааны хандлага, үнэт зүйлсийн нийцлийн тайланг холбоос эзэмшигчдэд харуулна. Урилга, хариулт үүссэнээс хойш 7 хоногийн дараа нэвтрэх боломжгүй болж, дараагийн урилга үүсэхэд серверээс цэвэрлэгдэнэ. Урилга үүсгэсэн хүн хувийн холбоосоороо урилга болон серверийн хариултыг өмнө нь устгаж болно. Төхөөрөмж дээрх урилгын холбоос, нооргийг хөтчийн сайтын өгөгдлийг цэвэрлэж устгана.

Гуравдагч үйлчилгээ үзүүлэгчид

Нэвтрэлтэд Auth.js, Google эсвэл имэйл холбоос, төлбөрт Byl (QPay болон бусад төлбөрийн хэрэгсэл), хүссэн үед тайланг имэйлээр илгээхэд Resend ашиглана. Эдгээр үйлчилгээ тухайн үйлдэлд шаардлагатай мэдээллийг боловсруулна. Тестийн хариултыг байгууллагын хүсэлт илгээсэн хүнд автоматаар харуулахгүй.

Мэдэгдэл, сэтгэгдэл, хуваалцах карт

Тест нээгдэх мэдэгдэл захиалахад зөвшөөрөлтэйгөөр имэйл, сонгосон тест, зөвшөөрлийн хугацааг бүртгэнэ. Энэ нь сурталчилгааны бусад имэйл авах зөвшөөрөл болохгүй. Байгууллага, сургуулийн хүсэлтэд сонгосон багц, тооцооны хэлбэр, бичсэн тайлбарыг мөн хадгална.

Сэтгэгдэл үлдээвэл зөвшөөрсөн нэр, сэтгэгдэл, тестийн нэрийг хянасны дараа нийтэлж болно. Асуултын хариулт, оноо, имэйлийг сэтгэгдэлтэй хамт нийтлэхгүй. Бүртгэл устахад сэтгэгдэл мөн устна.

«Үр дүнгээ хуваалцах» эсвэл «Найзтайгаа харьцуулах» товчийг дарахад үндсэн хэмжүүрийн оноо, өөрөө оруулсан нэрийг нийтийн холбоосоор харуулахаар хадгална. Нэр заавал оруулах шаардлагагүй. Имэйл, асуултын хариулт, төлбөртэй тайлан нийтэд харагдахгүй. Харьцуулалтад найз нь мөн зөвшөөрөл өгч оролцоно.

Нийтийн үр дүн, урилгын холбоос дээд тал нь 180 хоног хүчинтэй. Хугацаа дууссан холбоос нээгдэхгүй бөгөөд өгөгдлийг дараагийн цэвэрлэгээгээр устгана. Урилгаа өөрийн төхөөрөмжөөс танихын тулд хөтчийн дотоод санах ойд (localStorage) үр дүнгийн дугаар, удирдах нууц түлхүүрийг хадгална. Энэ нь бүртгэл үүсгэхгүй.

Хуучин # тэмдэгтэй харьцуулах холбоос нь онооны тоймыг холбоос дотроо агуулна. Холбоостой хүн зургаа татаж, холбоосыг цааш дамжуулж болох тул татсан зураг, дамжуулсан хуулбарыг буцааж устгах боломжгүй.

Бүртгэл ба хувийн самбар

Тестийг бүртгэлгүйгээр өгч болно. Дууссан зочны үр дүнг 180 хүртэл хоног нууц хадгалах түлхүүртэйгээр хадгалж, төхөөрөмж дээрх үр дүнгийн дугаараар танина. Нэвтэрсний дараа тухайн төхөөрөмжийн дууссан үр дүнг таны бүртгэлд автоматаар холбоно. Нууц түлхүүргүйгээр бусдын үр дүнг бүртгэлдээ холбох боломжгүй.

Бүртгэлд имэйл, сонголтоор нэр, тестийн үр дүн, худалдан авсан тайлангийн эрх хадгална. Нууц үг авдаггүй, Google-ийн API access/refresh token хадгалдаггүй. Google нэвтрэлтэд Google, нэвтрэх имэйл хүргэхэд Resend мэдээлэл боловсруулна. «Бүх мэдээллээ устгах» үйлдэл нь бүртгэл, үр дүн, тайлангийн эрх, нэвтрэлтийн мэдээлэл (session) болон бүртгэлд холбосон хуваалцах холбоосуудыг устгана.

Компанийн үнэлгээ ба нэр дэвшигч

Нэр дэвшигч нэр, имэйлээ оруулж, тухайн компанид үр дүнгээ харуулах зөвшөөрөл өгсний дараа тест эхэлнэ. Хариулт, оноо, зөвшөөрсөн хугацаа, компанийн нэрийг хадгална. Зөвхөн тухайн компанийн эрхтэй гишүүд мэдээллийг харна. Ярилцлагад урих, татгалзах төлөв болон дотоод тэмдэглэл нэр дэвшигчийн хуудсанд харагдахгүй.

Нэр дэвшигч өөрийн имэйлээр ирсэн холбоосоор мэдээллээ устгаж болно. Холбоосыг нээх нь дангаараа устгахгүй; баталгаажуулалт шаардлагатай. Өөрөө картаа хуваалцахаар сонгосон тохиолдолд зөвхөн үндсэн оноог нэргүй нийтэлнэ. Компанийн өгөгдөл, дотоод тэмдэглэл нийтэд хуваалцах картанд орохгүй.

CV гэрчилгээний харагдац

Гэрчилгээний нэрийг та өөрөө баталгаажуулна. Товч харагдацад нэр, тест, огноо, тод илэрсэн хандлага; бүтэн харагдацад бүх хэмжүүр холбоостой хүнд харагдана. Далд үед эдгээр мэдээлэл нийтэд харагдахгүй. /me хэсгээс харагдацаа өөрчилж, гэрчилгээг хүчингүй болгож болно. Өмнө татсан PDF, зургийн хуулбарыг алсаас устгах боломжгүй; хүчинтэй төлөвийг verify хуудаснаас шалгана. Хайлтын давтамж хязгаарлахад IP хаягийн нууцлагдсан (HMAC) тэмдэглэгээг богино хугацаанд хадгална.

Хандалтын тоолуур

Сайтын хандалтыг тоолохын тулд үзсэн хуудасны зам (ID, query-гүй), ирсэн сайтын домэйн, utm_source-ийг хадгална. Зочныг өдөр бүр солигддог нэг талын hash-аар ялгадаг; IP хаяг, хөтчийн мэдээллийг өөрийг нь хадгалахгүй, таны төхөөрөмжид күүки бичихгүй. Энэ мэдээллийг зөвхөн нийт тоо гаргахад ашиглана.

Зөвшөөрөлтэй сурталчилгааны хэмжилт

Зөвшөөрсөн тохиолдолд Meta Pixel нь хуудас үзсэн, тест эхэлсэн, дууссан, тайлан авахыг сонгосон болон серверээр баталгаажсан худалдан авалтын үйл явдлыг хэмжинэ. Нэр, имэйл, асуултын хариулт, үр дүнгийн оноо дамжуулахгүй. Meta-ийн күүкийн таних тэмдэг боловсруулагдаж болно. Татгалзсан үед Meta скрипт болон серверийн илгээлт ажиллахгүй.

Сурталчилгааны эх үүсвэрийн utm_source, utm_campaign, utm_content тэмдэглэгээг тестийн явц, үр дүнтэй хадгалж болно. Эдгээр тэмдэглэгээг Meta-гийн үйл явдлын (event) параметр болгож дамжуулахгүй.

Хэрхэн устгуулах вэ

Зочны хариултаа «Миний тестүүд» хэсгээс төхөөрөмжөөс устгаж болно. Бүртгэлтэй хэрэглэгчийн мэдээллээ устгуулах хүсэлтийг info@tanilt.mn хаягаар илгээнэ үү.